🔴О.Цогтгэрэл: Дэд сайдуудын асуудлыг эрх баригчид эргэн харахгүй байгаа нь иргэддээ салаавч өгч байгаа хэрэг

AI хөрвүүлсэн

Дэд сайд нарын томилгоог цуцлах шаардлагыг УИХ дахь АН-ын бүлгээс гаргаж, Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулж байгаа билээ. Энэ талаар Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлээс тодрууллаа.

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл:

-Албан ёсны шаардлагаа өгсөн учир МАН-аас албан ёсны хариугаа өгөх ёстой. Өргөн барих гишүүдийн гарын үсэг хүрчихсэн байгаа. Хэрэв энэ асуудалд "Үгүй" гэж хариулбал Ардын нам ард түмэн рүү салаавч өгч байгаатай адил гэж би ойлгож байна. "Бид нар төрөө улам том болгоно. Ард түмний амьдрал доройтож байгаа ч энэ бүхэн бидэнд хамаагүй. Дарга нарын тоог улам олон болгоно оо" гэж ард түмэнд салаавч өгч байгаа хэрэг гэв.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ОЮУН 45 мин өмнө
ЗГ ыг огцруулна гэсэн чинь яасан бэ?