🔴Ө.Шижир: 2028 онд нэр дэвших хүмүүсээ дэд сайд болгож, олон нийтэд танилцуулж байгаа нь буруу

AI хөрвүүлсэн

Дэд сайд нарын томилгоог цуцлах шаардлагыг УИХ дахь АН-ын бүлгээс гаргаж, Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Ө.Шижир байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ө.Шижир:

-Хамтарсан Засгийн газрын үед АН-аас дэд сайд нарыг санал болгоогүй. Гэтэл одоо дангаараа эрх барьж байгаа нам дэд сайд нарыг оруулж ирсэн нь 2028 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг төрийн нэр, бүтэц, мөнгөөр олон нийтэд таниулах ажил хийж байгаа явдал.

Бодитоор бол дэд сайд нар сайд амжихгүй үед арга хэмжээ, хуралд оролцож, төлөөлөл болдог. Ийм л албан тушаал. Гэтэл нийгмийн бухимдал өндөр, шатахуун хомстол, цахилгаан, дулааны хязгаарлалттай үед дэд сайд нарыг томилох нь цагаа олоогүй, мэдрэмжгүй үйлдэл.

128 бүтээмжийн менежер томилогдсон гэх худал мэдээллийг Засгийн газар өөрсдөө тараасан. Бодит тоо нь 70 бөгөөд үүнээс 26 нь АН-аас бүтээмжийн хяналтын менежерээр очсон. Хамтарсан Засгийн газар тарснаас хойш эдгээр хүмүүс бүгд ажлаа өгсөн гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.