Дүүргийн төсвөөр "Сэлбэ" нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийг иж бүрэн тохижуулжээ

Дүүргийн төсвөөр "Сэлбэ" нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийг иж бүрэн тохижуулжээ
 
Сүхбаатар дүүргийн 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтаар "Сэлбэ" нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн 413.9м.кв талбайг олон улсын стандартад нийцүүлэн иж бүрэн тохижуулжээ. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг олон улсын жишигт хүргэх зорилтын хүрээнд мэс заслын өрөөнүүд нь вакумжсан бөгөөд агааржуулалт, цахилгаан тэжээлийн иж бүрэн систем суурилуулснаараа онцлогтой аж.
Түүнээс гадна энд, нэгдүгээр зэрэглэлийн мэс заслын өрөө -1, гуравдугаар зэрэглэлийн мэс заслын өрөө -3 /бохир хагалгаанд зориулсан сөрөг даралттай вакум мэс заслын өрөө/ байхаар төлөвлөн зохион байгуулжээ.
Мэс заслын өрөөнүүдийг олон улсын стандартад нийцүүлэн тохижуулж, өрөө тус бүрд агааржуулалтын системийн хувьд коридор болон бусад өрөөг цагт 11000 шоо метр цэвэршүүлэх хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр хангаж, нэгдүгээр зэрэглэлийн мэс заслын өрөөнд цагт 8500 шоо метр, гуравдугаар зэрэглэлийн мэс заслын өрөөнд цагт 4500 шоо метр агаар боловсруулах хүчин чадалтай юм байна.
Мөн, мэс заслын өрөөнүүдэд нян, бактер үржихгүй, эмнэлгийн зориулалтын хүчитгэсэн хавтангаар хана, тааз хийж, автомат болон ган хаалгатай, дотор сантехникийн шугам сүлжээ, цахилгаан, холбоо дохиолол, гэрэлтүүлгийн системийг бүрэн шинэчлэн эмнэлгийн хийн хөргөлтийн болон агааржуулалтын системүүдийг цогцоор шийдэж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг суурилуулжээ. 
fe3752a40ad343d6953ae1dbdc265d76
ebfcde2bc6684432b7a46722f2346b59
4f21baceedfb46659685fecd3b737e35
c7b3704eef324d22a57df88b080bd81c
3196e488b7c54cc3a339c720d576340a
f9bd9c5953a04f06a2f1174fe8412377
c0b0d9feefdd400eae9552f99e467868

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.