Монголын Тэмээн Соёл Уралдааны холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Р.Сэддорж ажиллана
Тэмээчдийн Улсын хоёрдугаар зөвлөгөөн өчигдөр Улаанбаатар хотноо хуралдаж, Монголын Тэмээн Соёл Уралдааны холбооны ерөнхийлөгч, тэргүүн, дэд тэргүүнүүдээ сонгожээ.
Монголын Тэмээн Соёл Уралдааны холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж сонгогджээ. Тус холбооны тэргүүнээр Баянхонгор аймгийн харьяат Т.Батбаяр, дэд тэргүүнээр Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, Өмнөговь аймгийн харьяат Б.Чандмань нар сонгогджээ. Холбооны менежерээр Н.Ариунсанаа ажиллах юм байна. Зөвлөгөөнд долоон аймгийн 121 төлөөлөгч оролцжээ.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.