🔴Ж.Чинбүрэн: ДОХ-ын халдвартай 12 иргэн эрүүл мэндийн хяналтаас алдагдсан
ДОХ-ын халдвартай 12 иргэн эрүүл мэндийн хяналтаас гарсан асуудлаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгээс тодрууллаа.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн:
- ДОХ-ын халдвартай 12 иргэн эрүүл мэндийн хяналтаас алдагдсан. Үүнтэй холбоотойгоор ЭМЯ, ХЗДХЯ, ТЕГ, ЦЕГ-тай хамтарсан ажлын хэсгийг гаргаж, тухайн иргэдийг илрүүлнэ. Эмнэлгийн хяналтад орж, вирусийн эсрэг эмээ уухгүй бол халдвар түгээх аюултай. Иргэдийн мэдээллийг нууцалж байгааг тодотгож хэлье. Өнгөрсөн гурван жилийн тоон мэдээллээр 12 иргэн эмнэлгийн хяналтад ороогүй байгаа нь тогтоогдсон гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.