Өвсний үндэс энэ удаад Дулаанхаан тосгоны ЕБС-ийн гал тогоо болон хооллох танхимын барилгыг барина

Өвсний үндэс энэ удаад Дулаанхаан тосгоны ЕБС-ийн гал тогоо болон хооллох танхимын барилгыг барина
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара болон Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нар Япон Улсын Засгийн газрын 2025 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”*-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны Ерөнхий боловсролын сургуулийн гал тогоо болон хооллох танхимын барилга барих төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурав.
 
Уг төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны Ерөнхий боловсролын сургуулийн гал тогоо болон хооллох танхимын барилгыг барих юм. Үүний үр дүнд эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд үдийн хоол үйлдвэрлэх, сурагчдад хүргэх боломжтой болохын зэрэгцээ хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж, улмаар тус орон нутгийн  боловсролын орчин нөхцөл сайжрахад хувь нэмэр оруулах зорилготой.
 
Япон Улсын Засгийн газар  Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 35 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 620 дахь, тус аймагт хэрэгжих 27 дахь төсөл болж байгаа юм
 
Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 160,011 ам.доллар болно.
9fa06421ef5a404e9e2ffd76dc01deb6
 “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд нь голлох үүргийг гүйцэтгэдэг.
2dc936c866a544d8a5be0917b5c8d496
 
Япон Улсын Элчин сайдын яам

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.