🔴О.Цогтгэрэл: Ардчилсан намын 35 гишүүн Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан

AI хөрвүүлсэн

Дэд сайд нарын томилгоог цуцлах шаардлагыг УИХ дахь АН-ын бүлгээс гаргаж, Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулсан. Энэ талаар Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлээс тодрууллаа.

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл:

-Одоогийн байдлаар АН-ын бүлгийн 35 гишүүний гарын үсэг бүрдсэн байна. Засгийн газар шаардлагыг биелүүлэхгүй бол огцруулах бичиг өргөн барина гэсэн байр суурьтай байна. Намрын чуулганы хуралдаанаар тус асуудлыг хэлэлцэх ёстой

Өчигдөр зарласан ажлын хэсэг бол нэг хэрэгсэл, эвлэрлийн нэг арга. Гэхдээ үндсэн зарчмын байр суурь хэвээрээ байгаа. Ажлын хэсгийн зорилго бол зөвхөн дэд сайдын түвшинд биш, төрийн том бүтцийн өөрчлөлтийн илүү өргөн хүрээнд хуулийн арга замаар шийдэх явдал. 

Миний хувьд ямарваа тохироо, наймаа байхгүй. Би зарчмын шаардлага тавьж байна. Энэ бол АН-ын шаардлага биш, ард түмний хүсэл эрмэлзэл. Зөвхөн дэд сайдын асуудал биш, авлига, хулгай, эдийн засгийн уналт гэсэн том мөсөн уулын тухай ярьж байна. АН энэ зарчмын байр суурийг илэрхийлэхгүй бол аль улс төрийн хүчин илэрхийлэх вэ? Одоо илэрхийлэхгүй бол хэзээ илэрхийлэх юм бэ?

Бүлэг өнөөдөр хуралдаж, нөхцөл байдлыг дүгнээд, гарын үсгээ 42 болгох ёстой гэж зөвлөж байна. Бүлгийн гишүүд бие биедээ шаардлага тавьж, АН гарын үсгээ 100 хувь зурах ёстой гэж үзэж байна гэлээ.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин 1 цагийн өмнө
манан.