🔴УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Дэд сайд байх нь зөв

AI хөрвүүлсэн

Дэд сайд нарын томилгооны асуудлаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Яамдуудад дэд сайд байх нь зохистой гэж би хувьдаа боддог. Харин дэд сайдуудыг илүү үр дүнтэй ажиллуулах чиглэлд анхаарах ёстой.

Би хуульч гишүүний хувьд Солонгос улсын жишээг хэлмээр байна. Солонгост Дэд сайдуудын зөвлөгөөн байдаг. Засгийн газраас өргөн барих гэж байгаа хуулийн төслүүдийг Дэд сайдуудын зөвлөгөөнөөр урьдчилан хэлэлцэж, мэргэжлийн хүмүүсийн санал зөвлөмжүүдийг тусгаад, нэгдсэн байдлаар Засгийн газрын хуралдаанд оруулдаг. Ингэснээр илүү үр дүнтэй, салбаруудын эрх ашгийг уялдуулахад дэд сайдуудын үүрэг чухал байдаг. Бид нар яг ингэж ажиллах ёстой гэж би боддог.

Гэхдээ энэ асуудлыг янз бүрийн байдлаар сэвээд байвал иргэд ойлгохгүй. Нөгөө талдаа дэд сайд гэдэг хуульд байгаа албан тушаал учир томилох эсэх нь Засгийн газрын бүрэн эрх. Харин бүтээмж, хяналтын менежер гэх албан тушаалууд хуульд байхгүй учир би анхнаас нь дэмжээгүй гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.