“Монгол Улсын Филармони” нэрийн марктай болжээ
Монгол төрийн гал голомтоо сэргээн бадраасны түүхт ойг тохиолдуулан мэргэжлийн урлагийн байгууллагуудаас анх удаа Улсын филармони “Монгол шуудан” хувьцаат компанийн Марк, үнэт цаасны газартай хамтран “Монгол Улсын Филармони” нэрийн маркаа ёслол төгөлдөр нээжээ.
Энэхүү шуудангийн марк нь Улсын филармонийн логог дүрслэн харуулсан бөгөөд лого нь “Симфони найрал хөгжим”, “Баян Монгол” чуулга, Чингис хаан одонт “Морин хуурын чуулга”-ыг илэрхийлсэн хөгжмийн нотын гурвалсан дэвтэр дээрх бүрээ, хийл хөгжим, гитар хөгжим, морин хуурыг дүрслэн харуулсан байна. Мөн тус филармонийн түүхэнд анх удаа “Яруу тунгалаг” симфони оркестр, Төрийн шагналт “Баян Монгол” биг бэнд, “Морин хуур” найрал хөгжмийн хамтарсан уран бүтээлээс бүрдсэн хос пянзыг эрхлэн гаргаж, ард түмнийхээ хүртээл болгож байгаа юм.
Улсын филармони нь яруу тунгалаг “Симфони оркестр”, Төрийн шагналт “Баян Монгол” биг бэнд, Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Монгол Улсын Соёлын элч “Морин хуур” найрал хөгжим хэмээх гурван том бүрэлдэхүүнтэйгээр эх орныхоо нэрийг дэлхий дахинд цуурайтуулж буй мэргэжлийн хөгжмийн урлагийн тэргүүлэх төв байгууллага билээ. Хөгжмийн урлагийн үе үеийн нэрт зүтгэлтнүүд, авьяас билигт удирдаачид, чадварлаг хөгжимчид, алдарт дуучид, ардын гавьяат цолтнууд, уран бүтээлдээ үнэнч, хөдөлмөрч хамт олноороо бахархсан баялаг түүхтэй Монгол Улсын филармонийн удирдлага, хамт олонд гүн талархал илэрхийлж, цаашдын уран бүтээл, ажил үйлсэд нь улам их амжилт, өндөр дэвшлийг хүсэн ерөөе.
Мөн энэ өдөр Улсын филармониос 10 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй шинэ оны баярыг угтсан “Snow melody–2026” тоглолт болжээ.
Зургийн цомог
×
1 / {{
article.get_gallery_count }}
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.