Налайхад гэр шатаж, 62 настай иргэн амиа алджээ

Налайхад гэр шатаж, 62 настай иргэн амиа алджээ

Налайх дүүргийн нэгдүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2026.01.02-ны өдрийн 01:49 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход таван ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан байна. Тухайн гал түймэрт иргэн Б /62 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.