Налайх, Багануур, Багахангай дүүрэгт шинээр газар эзэмших боломжтой

Налайх, Багануур, Багахангай дүүрэгт шинээр газар эзэмших боломжтой

“Шинээр газар эзэмших хүсэлтийг 12 дугаар сарын 31-нээс эхлэн www.egazar.gov.mn цахим системээр хүлээн авч, 1–5 хоногийн хугацаанд шийдвэрлэнэ” гэх мэдээлэл олон нийтийн дунд тархаад байна.

Монгол Улсын Засгийн Газрын 2024 оны 92 дугаар тогтоолоор батлагдсан Газар зохион байгуулалт хийх журмын 3.24.6-д “тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд жил бүрийн эхнээс эхлэн 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл иргэд, олон нийтээс цахим болон цаасан хэлбэрээр санал авна; гэж заасан байдаг. 
Иргэн та шинээр газар эзэмших тухай санал, хүсэлтээ цахимаар гаргах бөгөөд нийслэлийн 9 дүүргээс Налайх, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулснаар шинээр газар эзэмших боломжтой юм.

Нийслэл, дүүргийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн, нийтийн эрх ашиг болон газар эзэмших, ашиглах эрх нь хөндөгдсөн иргэн, хуулийн этгээдийн эдэлбэр газрыг газраар дүйцүүлэн эзэмшүүлэхээр тусгагдсан байна.

Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, газар эзэмших, ашиглах эрхийн хугацаа сунгах зэрэг харилцаатай холбоотой хүсэлтүүдийг www.egazar.gov.mn цахим системээр дамжуулан хүлээн авч, хуульд заасны дагуу 15 хоногийн дотор шийдвэрлэж байна.

Сэтгэгдэл (12)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Болорэрдэнэ Хурцбилэгт 3 сар, 1 долоо хоног
Газар
Tsogtochir 3 сар, 1 долоо хоног
hezeenees ehelj ohiin
Тэмүжин 3 долоо хоног, 2 өдөр
Газараа авснуу
Тэмүжин 3 долоо хоног, 2 өдөр
Газараа авснуу
Tsogtochir 3 сар, 1 долоо хоног
hezee ogj ehelhiin
Tsogtochir 3 сар, 1 долоо хоног
hezee ogj ehelhiin
Tsogtochir 3 сар, 1 долоо хоног
hvvhdiin ner deer boloh uymu
Tsogtochir 3 сар, 1 долоо хоног
haan ochij uulzhiin
Э Тэмүүжин 3 сар, 1 долоо хоног
Газар авах хэрэгтэй байна
Тэмүжин 3 долоо хоног, 2 өдөр
Газараа авсан уу
Тэмүжин 3 долоо хоног, 2 өдөр
Газараа авсан уу
Temujin 3 долоо хоног, 2 өдөр
Газар авах хэрэгтэй өайна