ДАШТ-ий гол тэсрэлтийг Шведүүд хийж байна

Шайбтай хоккейн 2026 оны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (U20) АНУ-ын Миннеаполис болон Сент-Пол хотуудад маш сонирхолтой үргэлжилж байна.

6ee613df28da48cdad3e2e98eed2e661

Өнөөдрийн байдлаар хэсгийн шатны тоглолтууд өндөрлөж, хасагдах шатны тоглолтууд эхэлж буйтай холбогдуулан ДАШТ-ий гол онцлох мэдээллүүдийг тоймлон хүргэе.

Шведийн хүчтэй эхлэл

Энэ жилийн тэмцээний гол сенсаац бол Шведийн шигшээ баг юм. Тэд хэсгийн дөрвөн тоглолтдоо бүгдэд нь үндсэн цагт ялалт байгуулж, нэг ч оноо алдалгүй хэсгээ тэргүүллээ.

  • АНУ-ыг буулгаж авсан нь: Хэсгийн сүүлчийн тоглолтод Шведийн баг талбайн эзэн, тэмцээний гол фаворит АНУ-ын багийг 6:3 харьцаатайгаар илт давуу хожсон нь хоккейн ертөнцийг доргиолоо.

  • Хүчтэй бүрэлдэхүүн: Лукас Петтерссон болон Эдди Генборг нар АНУ-ын эсрэг тоглолтод тус бүр хоёр гоол орууллаа. 

Онцлох тоглолтууд:

  • Канадын давамгайлал: Канадын залуучууд хэсгийн сүүлийн тоглолтод Финландыг 7:4 харьцаагаар хожиж, хэсгээ тэргүүллээ. 

  • Латвийн гэнэтийн бэлэг: Канад болон Латвийн тоглолт энэ тэмцээний хамгийн ойрхон тоглолтуудын нэг байлаа. Канадчууд Латвийг нэмэлт цагт 2:1 харьцаагаар хожиж арай гэж ялалт авсан нь Латвийн баг хэр чансаатай байгааг харууллаа.

  • Швейцарын сэргэлт: Швейцарын баг Германыг 4:0 харьцаагаар хожиж, хасагдах шатны эрхээ баталгаажуулсан бол Герман болон Дани улсууд доод дивизион руу унахгүйн төлөөх нэмэлт тоглолт хийхээр боллоо.

Өнөөдөр /нэгдүгээр сарын 2/ шөвгийн наймын тоглолтууд эхлэх хуваарьтай байгаа ба хасагдах шатанд дараах багууд хоорондоо учраа таарсан байна. 

  • Швед vs Латви

  • Чех vs Швейцар

  • АНУ vs Финланд 

  • Канад vs Словак

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.