COP17 байгаль хамгаалалд ДНБ-ийн нэг хувийг зарцуулахыг зөвлөж байна

COP17 байгаль хамгаалалд ДНБ-ийн нэг хувийг зарцуулахыг зөвлөж байна

Дэлхийн банкны мэргэжилтнүүдийн гаргасан тооцооллоос сонирхуулая. Улс орнууд жилд хамгийн багадаа 350 тэрбум ам.долларыг байгаль хамгаалахад зарцуулбал хүлэмжийн хийг багасгаж, ган цөлжилтийг сааруулж чадна гэж мэдэгдсэн. Харин манай эрдэмтдийн тооцоогоор Монгол Улс ДНБ-ийхээ ядаж 1%-ийг байгаль орчны хамгаалалд зарцуулах хэрэгтэй гэж үзэж байгаа юм.

Цаашлаад Монгол орны хэмжээнд зөвхөн атаршсан талбайг нөхөн сэргээхэд л 125 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо ч байдаг. Монгол Улсын ДНБ 2025 оны эхний хагас жилд 5.6%-иар өсөж, 40.3 их наядад хүрчээ. Хөдөө аж ахуй болон үйлчилгээний салбарууд өсөлтийн гол хөдөлгөгч "машин" болсон байна. Тэгвэл дээрх тооцоолол өдгөө нэжгээд тоон дүнгээр өссөн нь тодорхой. Манай ДНБ өнгөрсөн онд 40.3 их наяд төгрөгт хүрсэн гэвэл үүний ердөө ганцхан хувийг байгаль хамгаалалд зарцуулахад хангалттай хөрөнгө босохоор байгаа биз.

ХХI зуунд уур амьсгалын өөрчлөлтөөс болж гангийн эрчимшил нэмэгдэж, экосистемийн ядуурал улам бүр идэвхжих төлөвтэй байна. Бүр тодруулбал, яг одоогийн байдлаар манай орны нийт нутаг дэвсгэрийн бараг 80% нь цөлжилтөд их, бага хэмжээгээр өртөөд байна. Улаанбаатар хотын хаяа залгаа суурин газрууд төдийгүй хангайн бүс нутгуудад цөлжилтийн сүүдэр хэдийнэ нөмөрч, элсний нүүдэл эрчимтэй тэлж байгааг харж болно. Энэ бүхэн Монголыг цөлжилт бүхэлд нь залгих нөхцөл бүрдсэнийг нотлох баримт.

Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн биологийн олон төрөл зүйлүүдийн мөхөх, сэхэхийг шийдээд зогсохгүй, хүн төрөлхтний эрүүл, аюулгүй амьдрах орчин, цаашлаад хүнсний нөөцөд нөлөөлж эхэлсэн юм. Тэгвэл бид цаашид яах ёстой вэ? Олон улсын эрдэмтдийн зөвлөснөөр, байгаль орчин, экосистемээ хамгаалах хөрөнгө оруулалтын шийдлүүдийг цаг алдалгүй хийж, үйл ажиллагаа явуулахад оройтоогүйг сануулсаар байгаа юм.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.