УИХ-ын гишүүн Ч.Номинд хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ

УИХ-ын гишүүн Ч.Номинд хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Ч.Номинд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.

Түүний талаарх гомдлыг өнгөрсөн арваннэгдүгээр сард newsroom.mn сайтын сэтгүүлч Б.Батцэцэг АТГ-т гаргасан бөгөөд тус газрын мөрдөгчийн саналыг Нийслэлийн прокурорын газраас хянаад, Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн албан тушаалаа урвуулсан байж болзошгүй гэж үзэн хэрэг нээн шалгах тогтоол баталсан аж. 

Ч.Номин дээрх албан тушаалыг хашиж байхдаа Монгол Улсыг гадаадад сурталчлах нэрээр нэлээд их хэмжээний мөнгө үр ашиггүй зарцуулсан байж болзошгүй гэж сэтгүүлч Б.Батцэцэг үзсэн юм. Тухайлбал, “Бостон консалтинг”, CNN гэх мэт байгууллагаар Монгол Улсыг сурталчлахаар хэдий хэмжээний мөнгө зарцуулж, ямар үр дүнд хүрсэн тухай мэдээлэл тодорхойгүй байна. Иймд татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулсан, эсэхийг шалгаж өгнө үү” хэмээн гомдолдоо дурдсан билээ.

"Өнөөдөр" сонин ч бас Ч.Номин сайдаар ажиллаж байхдаа татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан талаар нийтлэл бичиж, Английн “Фулхэм” багт их хэмжээний мөнгө төлөх болсныг уншигчдадаа хүргэж байв. Тус баг үлдэгдэл төлбөрөө нэхэмжилж манай Засгийн газрыг арбитрын шүүхэд өгсөн гэх мэдээлэл ч цацагдаад буй юм. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ИРГЭН 15 цагийн өмнө
МОНГОЛЫГ СУРТЧИЛААД ЯАХ ЮМ БИЛЭЭ. АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ УЛАНД 200ДОЛЛАРЫН ТЭТГЭВЭРТЭЙ Л ГЭЖ ГАЙХУУЛАХГҮЙ ЮМ БОЛ. ОДОО ТЭГЭЭД ТЭР МӨНГИЙГ ЧИНЬ 680МЯНГАН ТӨГРӨГ АВЧ ӨЛБӨРЧ ЗОВЖ БАЙГАА ХҮМҮҮС ТӨЛӨХ ҮҮ?