Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороонд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга ашиглалтад оржээ
Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороонд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авчээ.
Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цогцолбор нь 1218.4 м.кв талбай бүхий зоорьтой гурван давхар бөгөөд барилга ашиглалтад орсноор тус хорооны 1105 өрхийн 4100 гаруй иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ, төрийн анхан шатны үйлчилгээг нэг дороос түргэн, шуурхай үзүүлэх боломж бүрдэж буй юм.
Тус цогцолборын барилгыг Эйч Ар Ви ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллажээ.










Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.