“Ноорог“-ийн О.Уламсайханыг найм хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллаж, шүүхэд шилжүүлжээ
“Ноорог креатив студио” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Уламсайханд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал түүнийг найз охин Т-г амиа хорлоход хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн 10.4.1"Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх" зүйл ангиар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлэх тогтоолыг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гаргасан байна.
Хуулийн заалт
1. Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Сэтгэгдэл (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.