"Хүннү хотын өөрийн эх үүсвэрээр цэнэглэх 90 МВт батарей хуримтлуур” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтад зургаан ААН санал ирүүллээ

"Хүннү хотын өөрийн эх үүсвэрээр цэнэглэх 90 МВт батарей хуримтлуур” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтад зургаан ААН санал ирүүллээ

Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах, эдийн засгийн өсөлтийг хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын 76 дугаар тоот тогтоолоор “Хүннү” хотыг байгуулах шийдвэр гарсан.

Хүннү хот нь өөрийн эх үүсвэрээс эрчим хүчээ батарей хуримтлуулахаар төлөвлөсөн бөгөөд Монгол улсын Засгийн газрын 210 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасны дагуу төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр түншлэлийн гэрээ байгуулах юм. Хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулалтыг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2026 оны 1 дүгээр сарын 5-ны 16:00 цаг хүртэл олон нийтэд нээлттэй зарласны дагуу доорх аж ахуй нэгжүүд оролцох хүсэлтээ ирүүллээ.

  1.  “Ньюком" ХХК;
  2.  “Эич Эй Си Смарт ТехГХОХХК;
  3. "Энвижн Энержи" ХХК;
  4.  "Шийриз стоун" ХХК;
  5. "Хунан Индастриал Экүйпмент Инсталэйшн" ХХК;
  6. “Алтай Трест” ХХК гэсэн ААН санал ирүүлсэн юм. 

“Хүннү хотын өөрийн эх үүсвэрээр цэнэглэх 90 МВт батарей хуримтлуур” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтын баримт бичгийг оролцсон ААН-үүдэд гардууллаа. Хувийн хэвшлийн төлөөлөл урьдчилсан сонгон шалгаруулалтын баримт бичгийн дагуу саналаа бэлдэн 2025 оны 2 дугаар сарын 5-ны 16:00 цагт ирүүлэх бөгөөд төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн дагуу дараагийн шатны сонгон шалгаруулалтыг явуулна. 

695dbcd5e337fe7967a30de9

695dbccee337fe7967a30de8

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.