Нийслэлийн хэмжээнд 2025 онд 68 хүүхэд аюулт үзэгдэл, осолд өртжээ

Нийслэлийн хэмжээнд 2025 онд 68 хүүхэд аюулт үзэгдэл, осолд өртжээ
Нийслэлийн хэмжээнд 2025 онд аюулт үзэгдэл, осолд 68 хүүхэд өртсөн байна.
 
Алба хаагчид лифтэнд гацсан 12, түлэгдсэн нэг, гэртээ цоожлогдсон 13, зам тээврийн осолд өртсөн 12, төөрсөн гурав, автомашинтай цасанд суусан найм, голын усанд автомашинтай суусан хоёр, голд осолдсон тав, нийт 56 хүүхдийн амь насыг авран хамгаалж ажиллажээ. Нийт 12 хүүхэд амь насаа алдсанаас найм нь гал түймэрт өртөж, дөрөв нь голд осолдсон байна.
 
Сурагчдын амралт үргэлжилж байна. Иймд хүүхдийг болзошгүй гал түймэр, ахуйн ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.
 
  • Болзошгүй гал түймэр, угаарын хийн хордлогоос сэргийлэх, гэр, сууцны галын аюулгүй байдлыг хангах,
  • Хүүхдийг гэрт нь цоожилж үлдээхгүй байх,
  • Цахилгаан хэрэгслээ салгаж, цахилгааны аюулгүй байдлаа хангах,
  • Эм тариаг хүүхдийн гар хүрэхгүй газар хадгалах,
  • Өндрөөс унаж гэмтэхээс сэргийлж цонх, тагтанд хамгаалалтын хаалт хийж аюулгүй байдлыг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.