Ховор, нэн ховор амьтан хууль бусаар агнасан долоон гэмт хэргийг илрүүлжээ
Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх албанаас жил бүр зохион байгуулдаг хууль бусаар ховор, нэн ховор зэрлэг амьтан агнах, ургамал бэлтгэх, тэдгээрийг хил дамнан худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх зорилготой “Аянга-2025” олон улсын тусгай арга хэмжээг зохион байгуулж байна.
Арга хэмжээний хүрээнд ховор, нэн ховор амьтан хууль бусаар агнасан 7, ховор ургамал бэлтгэсэн 1 гэмт хэргийг илрүүлж, үндэстэн дамнасан зохион байгуулалттайгаар үйлдэгддэг ховор, нэн ховор ургамал, ан амьтан, тэдгээрийн эд эрхтний хууль бус худалдааг таслан зогсоох мэдээ, мэдээллийг Интерполын гишүүн улсуудтай солилцож ажиллажээ.
2025 оны 11 дүгээр сарын байдлаар цагдаагийн байгууллагад байгаль орчны эсрэг 440 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас байгаль орчинд 2.6 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 2.5 тэрбум буюу 93.6 хувийг нөхөн төлүүлж, 862 сая төгрөгийн хөрөнгө битүүмжилсэн байна.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.