🔴LIVE: Ахмадууд: Тэтгэврийн хүүгээс хүү боддог байдлыг таслан зогсоож, зээлийн хүүг 12 хувь болго
Ахмадууд арилжааны банкуудын шударга бус шийдвэрийн эсэргүүцэж мэдээлэл хийж байна.
Ахмадууд:
-Бид гурван шаардлагыг төрийн өндөрлөгүүдэд хүргүүлсэн. Тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгох, тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар болгож, батлан даалтын шаардлагыг уян хатан болгох, хүүгээс хүү боддог байдлыг өөрчлөхийг шаардсан. Өнөөдөр арилжааны банкууд төрөөс давсан эрх мэдэлтэй байна. Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатар та бидэнд тэтгэврийн доод хэмжээг 50 хувиар нэмнэ гэж амласан. Гэтэл Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир "Ахмадын тэтгэврийг 8.6 хувиар нэмнэ" гэсэн. Бидний тэтгэвэр 80 мянган төгрөгөөр нэмэгдсэн.
-Ахмадын тэтгэвэр арилжааны банкуудын ашиг олох хэрэгсэл биш. Өнөөдөр ахмадууд тэтгэврийн зээлээр л амьдрах боломжгүй болтлоо мухардсан. Тэтгэврийн зээлийн хугацааг сунгасан нэртэй хүүгээс хүү бодож байна. Өр орлогын харьцаа гэдэг шалгуураар ахмадуудын тэтгэврээс ашиг харж байна. Арилжааны банкнаас тэтгэврийн зээл авахын тулд батлан даалтын шаардлага маш өндөр байна. Ахмадууд 2026 оны улсын төсвийн тодотголоор тэтгэврийн доод хэмжээг 50 хувь нэмүүлэх шаардлагыг тавьж байна. Энэ байр суурьтаа хатуу зогсоно.
-Төрийн бодлого банкны үүдэнд гацдаг байж болохгүй. Хүүгээс хүү боддог байдлыг таслан зогсоож, зээлийн хүүг 12 хувьд байлгамаар байна. Ахмадын зээлээр арилжааны банкууд баяжиж байна. Ахмадууд цаашдаа яаж амьдрахаа мэдэхгүй байна. 2026 онд тэтгэврийг 50 хувь нэмэгдүүлмээр байна. Бид залуу зандан насандаа хийж бүтээсэн ажлынхаа өөрсдийнхөө мөнгийг авах гэж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.