Аюулт үзэгдэл, ослын 48 хувь нь нийслэл хотод бүртгэгджээ

Аюулт үзэгдэл, ослын 48 хувь нь нийслэл хотод бүртгэгджээ
Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 5.4 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа ч нийт гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас амиа алдсан хүний тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.4 хувиар буурсан байна.
 
Тодруулбал, ой, хээрийн гал түймрийн тохиолдол хоёр дахин, обьектын гал түймрийн тохиолдол 22.4 хувиар өссөн бол ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн тохиолдол 58 хувиар, биологийн гаралтай аюулт үзэгдлийн тохиолдол 49.3 хувиар, хүний үйл ажиллагаатай холбоотой ослын тоо 37.6 хувиар, усны осол 13.3 хувиар тус тус буурчээ.
 
Харин тохиолдсон аюулт үзэгдэл, ослын 48 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн бол Сэлэнгэ, Дархан-Уул, Хөвсгөл зэрэг аймгуудад аюулт үзэгдэл, осол хамгийн их, Говьсүмбэр, Дундговь, Говь-Алтай, Завхан аймгуудад аюулт үзэгдэл, осол тохиолдол хамгийн бага байна.
954e54b1dc7a4266be413aa165db4e95

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.