Дээрээс татаастай Дэлгэрнаран
Монголын гаалийн газрын хийморийг сэргээхийн тулд чонын авд мордуулж, Хийморийн овоонд сан тавиулж, өглөөний мандах наранд уухай хадаах хэрэгтэй болжээ.
Эдийн засгийн А ч үгүй цагдааг гаалийн даргаар тавьсны горыг амсаж, гаалийн байгууллага түүхэндээ бараг анх удаа төсөвт төвлөрүүлэх орлогоо бүрдүүлж чадаагүй. Иймд Р.Отгонжаргалыг чөлөөлж орны хүнийг нь томилсон ч нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг нь болж хувирчээ.
Сонгуулийн ерөнхий хорооны даргын албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн П.Дэлгэрнаранг Гаалийн ерөнхий газрын даргаар тавьчихлаа. “Яана аа, цэргийн хүн, эдийн засгийн А ч үгүй хүн гаалийг удирдаж чадах уу” гэж гаалийнхан толгойгоо барин халаглаж байна.
П.Дэлгэрнарангийн хувьд Москвад цэргийн дээд сургуулийг улс төрийн ажилтан мэргэжлээр дүүргэсэн. МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн хүн. Эрх зүйн мэдлэг нь Сонгуулийн ерөнхий хороонд хэрэг болсон юм аа гэхэд тоо, статистикттай ноцолддог гаальд хэрэг болох нь эргэлзээтэй болоод явчихлаа шүү. Нэг л өдөр “Тоон дотор үсэг шааж явна” гэж орилох вий дээ.
Иймд "төсвийн дахин тасрах байх өө" гэдэг яриа ч үнэний ортой болоод явчихлаа шүү. Яана даа хэдүүлээ!
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.