Гарьд Н.Өсөхбаярын цолыг хурааж, барилдах эрхийг дөрвөн жилээр хасах саналыг ерөнхийлөгчид хүргүүлжээ

Гарьд Н.Өсөхбаярын цолыг хурааж, барилдах эрхийг дөрвөн жилээр хасах саналыг ерөнхийлөгчид хүргүүлжээ

Н.Өсөхбаярын цолыг хураах саналыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнгөрсөн аравдугаар сард ерөнхийлөгчид хүргүүлжээ.

Тодруулбал, 2025 оны Улсын баяр наадмын бөхийн барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат бөх аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр найман даван үзүүрлэсэн. Улмаар Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гарьд цол хүртээсэн. Тэгвэл Н.Өсөхбаяраас хориотой допингийн бодис илэрсэн тул түүний цолыг хураах саналыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнгөрсөн аравдугаар сард ерөнхийлөгчид хүргүүлсэн байна. 

bece1e49f3f147dba82c2802020e5c54

Түүнчлэн Н.Өсөхбаярын барилдах эрхийг дөрвөн жилээр хасах санал гаргасан байна. Улмаар Н.Өсөхбаярт зургаагийн даваанд өвдөг шороодсон Улсын заан М.Лхагвагэрэлд “Үнэн зоригт” долоогийн даваанд өвдөг шороодсон Улсын заан Б.Пүрэвсайханд “Хуурнин шуугигч”, наймын даваанд өвдөг шороодсон Дархан аварга Н.Батсуурьд Тод сонин” чимгийг нөхөн олгох санал гаргажээ.

Мөн Улсын баяр наадмын бөхийн барилдаанд дөрөв давсан Улсын гарьд Б.Гончигдамбаас бүх цаг үед хориотой допингийн бодис илэрсэн ч зодог тайлсан учраас хариуцлагаас чөлөөлж, тавын даваанд авсан 500 мянган төгрөгийг нь хураах шийдвэр гаргажээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.