Хорт хавдаргүй иргэний ходоодыг тайрсан хэргийг мөрдөн байцаах албанд шилжүүлжээ
Нэр бүхий иргэнийг ходоодны хорт хавдартай гэж оношлон ходоодыг нь бүтэн авчээ. Улмаар авсан дээжид эдийн шинжилгээ хийхэд хорт хавдаргүй болох нь тогтоогдсон байна.
Уг асуудлаар иргэн гомдол гаргаад буй бөгөөд түүний өмгөөлөгч Р.Булгамаа энэ талаар өөрийн цахим хуудастаа "Уг асуудал мөрдөн байцаах албанд шилжлээ. Энэ хүүхдийн хууль ёсны эрхийн төлөө эцсээ хүртэл явж, эмнэлэгүүдийн нэрийг удахгүй олон нийтэд сэрэмжлүүлэн мэдээлэх болно" гэжээ.
Тодруулбал, иргэн тус асуудлаар Эрүүл мэндийн яаманд гомдол гаргасныг хүлээн авч Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байх тул Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийг 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон зөрчлийн Эрүүл мэндийн яамны 19 дугаартай гомдол мэдээллийг харьяаллын дагуу Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албанд шилжүүлжээ.

Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.