🔴LIVE: Б.Цогтнаран: Зөвшөөрөлгүй ажлаа тасалж явсан дүүргийн татварын хэлтсийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлнө
Дүүргийн татварын хэлтсийн дарга нар Дубай руу зугаалсан гэх асуудалд Татварын ерөнхий газрын дарга С.Цогтнаран дараах тодруулгыг өгөв.
Татварын ерөнхий газрын дарга С.Цогтнаран:
-Нийслэлийн татварын газраас зохион байгуулсан үйл ажиллагааны хүрээнд зарим албан хаагчид Дубай руу явах талаар надад танилцуулсан. Гэхдээ миний бие тус саналыг хүлээж авч, шийдвэр гаргаагүй. Дубай руу явуулахгүй үүрэг чиглэл өгсөн. Ерөнхий сайдын албан даалгаварын дагуу гадаад томилолтыг бүгдийг нь цуцалсан байгаа. Гэсэн ч Нийслэлийн татварын хэлтсийн дарга болон есөн дүүргийн татварын хэлтсийн дарга нар буюу дунд шатны татварын газрын удирдлагууд Дубай руу явчихсан байна.
Тухайн төрийн албан хаагчид ирэх даваа гаргаас ажилдаа ирэх байх. Зөвшөөрөлгүй ажлаа тасалж явсан дүүргийн татварын хэлтсийн дарга нарт хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлнө гэв.
Сэтгэгдэл (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.