Оюутолгой компани дараах чиглэлээр хамтран ажиллах ханган нийлүүлэгчдийг урьж байна

Оюутолгой компани дараах чиглэлээр хамтран ажиллах ханган нийлүүлэгчдийг урьж байна
“Оюу толгой” компанид доорх чиглэлийн дагуу боломжит эсвэл туршлагатай компаниудыг оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна.
 
• Оюу толгойн уурхайн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагааг хариуцан ажиллах үйлчилгээ үзүүлэх
• Уурхайчны бүс ханган нийлүүлэх
• Экскаваторын нэмэлт хэрэгсэл болон тэдгээрийн сэлбэг хэрэгсэл нийлүүлэх
• Их засварын үеэр өргөх үйлчилгээ дуудлагаар үзүүлэх
• Бульдозер, экскаватор, өрөмдлөгийн машинд зориулсан гинжний иж бүрдэл нийлүүлэх
• Миксер болон усны машинд зориулсан даацын хяналтын систем нийлүүлэх, суурилуулах, засвар үйлчилгээ үзүүлэх
• Liebherr брэндийн уул уурхайн тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл нийлүүлэх
• Олон нийтийн төвийн барилга угсралт, гадна тохижилтын үйлчилгээ үзүүлэх
• Үйлдвэрлэлийн хаягдал лаг соруулах, цэвэрлэх үүрэгтэй тусгай зориулалтын машин ажиллуулах, оператороор хангах үйлчилгээ үзүүлэх
• Гүний уурхайн үйл ажиллагаанд цахилгааны засвар үйлчилгээний дэмжлэг үзүүлэх
• Гүний уурхайн засварын багт ажиллах хүчний дэмжлэг үзүүлэх
• Гүний уурхайн Хүдэр дамжуулах системийн үйл ажиллагаанд ажиллах хүчний дэмжлэг үйлчилгээ үзүүлэх
• Дулааны шугам хоолойг шинэчлэх төсөлд зураг төсөл, инженерийн үйлчилгээ үзүүлэх
• Ил уурхайд зориулсан өрөмдлөгийн хэрэглээний бүтээгдэхүүн нийлүүлэх
• Гүний уурхайд зориулсан өрөмдлөгийн хэрэглээний бүтээгдэхүүн нийлүүлэх
 
Дээрх ажлыг гүйцэтгэхэд шаардлагыг хангаж буй, нийлүүлэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид ЭНЭХҮҮ холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
eeda0dc93ac743d1a513db62d52f1156
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.