Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатрын УАШТ-ий шувтаргын тоглолт эхэллээ
"Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-т зориулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шувтаргын тоглолт өнөөдөр /2026.01.10/ Төрийн ордонд эхэллээ. УИХ-аас уламжлал болгон зохион байгуулдаг уг тэмцээн 14 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна.
Тэмцээний нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, УИХ-ын Тамгын газрын дарга Өлзийсайхан, АИХ-ын депутатууд оролцлоо.
Бүлгийн дарга Ж.Батжаргал тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ “Шатар европт анх дэлгэрэхдээ зөвхөн язгууртнууд нааддаг “хаадын тоглоом” хэмээн үнэлэгддэг байсан бол энэ цаг үед оюун ухааны спортын “хаан” гэж олон улсад албан ёсоор үнэлэгдэх боллоо. Шатрыг монголчууд 8 настнаас 80 настан хүртэл нас ялгалгүй тоглодог наадгай гэж үздэгийн илрэл болж энэхүү шигшээ тэмцээнд хамгийн өндөр настан 87 насыг зооглож буй Үндсэн хууль тогтоогчдын нэг АИХ-ын депутат Домидын Найдан гуай оролцож байна. Танд сайн сайхныг хүсье.


Манай шатарчид 2025 онд тив, дэлхийн түвшний тэмцээнд олон сайхан амжилт гаргаж, эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулсныг онцлон тэмдэглэхэд таатай байна. Сонирхогчийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай залуу шатарчин Ц.Сайханчимэг, Б.Хүслэнзаяа нар алт, Д.Дөлгөөнжаргал хүрэл медаль хүртэж, ОУМЭ Б.Мөнгөнзул тивийн АШТ-ний дэд аварга болж, мөнгөн медаль хүртлээ. Сонирхогчийн улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцож буй бүх шатарчинд спортын өндөр амжилт хүсье” гэв.
Шатрын хагас шигшээ тэмцээн 2025 оны 12 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд бүх аймаг болон нийслэлд нэгэн зэрэг болж, 696 шатарчин оролцож, өмнөх оноосоо есөн хувиар өссөн байна. Анхан шатын тэмцээнд хамгийн олон шатарчин оролцсон аймгууд тодорсон бөгөөд 409 оролцогчоор Баянхонгор, 319 оролцогчоор Говь-Алтай, 309 оролцогчоор Завхан шалгарсан байна.
Зургийн цомог
×
1 / {{
article.get_gallery_count }}
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.