Г.Хажидмаа: Ж.О-ын хүчингийн хэргийн талаар мэдээлсний төлөө намайг шоронд илгээнэ гэлээ
Товч.мн сайт өчигдөр "АН-ын нэг гишүүн 15 настай охиныг хүчиндсэн хэрэгт холбогдсон. Хохирогчийг хүний эрхийн өмгөөлөгч Р.Булгамаа өмгөөлж байгаа тухай" мэдээлсэн. Үүнээс улбаалж АН-ын гишүүн (?), иргэн Г.Хажидмаа лайв хийж, "Энэ хэрэгт АН-ын гишүүн Ж.О шалгагдаж байгаа" гэж мэдэгдсэн нь АН-ын Хүний эрхийн хорооны гишүүдийг эгдүүцлийг хүргэжээ.
Иймд тэрээр дахин лайв хийж дараах тайлбарыг гаргасан байна.
Иргэн Г.Хажидмаа:
-"АН-ын гишүүн эрэгтэй 15 настай охиныг хүчирхийлсэн" гэх хэргийн талаар өчигдөр мэдээлэгдлээ.
Энэ хэрэгт Ж.О гэж АН-ын гишүүн нэр холбогдоод байгаа юм байна. Үүнийг ярьсны төлөө АН-ын Хүний эрхийн хороо намайг "МАН-д ховлолоо. Шоронд хийнэ" гэж заналхийллээ.
2025 онд гарсан хэрэг яагаад одоо болтол шийдэгдээгүй байгаа юм бэ? Хохирогч охиныг хэрхэн хамгаалах вэ?
Үүнийг хэлсний төлөө Ардчилсан намын Хүний эрхийн хорооны Д.Ганбаяр намайг "Орон шоронд хийнэ. Худлаа мэдээлэл тараалаа" гэлээ.
Би 2025 оны арваннэгдүгээр сараас хойш шүүх, цагдаагаар явж байгаа. Шоронд ормооргүй байна аа. Тэмцэгчдийг ингэж нугалдаг болчихлоо. Д.Ганбаяр аа, намайг битгий Ардын намынханд ховлооч ээ. АН-ын дарга Л.Цогтгэрэл ээ, ийм Хүний эрхийн хороогоо татан буулгаач ээ гэж гуйж байна... гэжээ.
Ардчилсан намын гишүүн Ж.О нь одоогийн УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийг Эдийн засгийн хөгжлийн сайд байхад тус яамны Төр хувийн хэвшлийн түншлэлийн газрын даргаар ажиллаж байсан юм.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.