М.Болдбаатар: Татвар төлдөггүй хауснуудаас татвар авдаг болсон учраас нийслэлээс шагнуулсан

М.Болдбаатар: Татвар төлдөггүй хауснуудаас татвар авдаг болсон учраас нийслэлээс шагнуулсан

Нийслэл болон дүүргүүдийн татварын газрын дарга нар Дубайд аялсан талаар шуугиан цахим орчинд тархаад байгаа. Тэгвэл нийслэлийн Татварын газрын дарга М.Болдбаатар ажлаа хүлээлгэн өгөхөөр Татварын ерөнхий газарт хандаад байна. Энэ үеэр түүнээс хариу тайлбар авсан юм.

Нийслэлийн Татварын газрын дарга М.Болдбаатар: 

-Дүүргийн татварын дарга нарт чөлөө өгсөн. Ёс зүйн хувьд хариуцлагаа хүлээх ёстой. Энэ утгаараа Нийслэлийн татварын газрын даргын албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ Татварын ерөнхий газарт өглөө.

Татварын албаныхан төрд мөнгө төвлөрүүлэхийн төлөө бүх чадлаараа зүтгэдэг. Хийсэн ажлын үр дүнд суурилан нийслэлээс биднийг дэмжиж туршлага судлах байдлаар Дубай явуулсан. Тодорхой хэлбэл, нийслэл, дүүргийн татварын газар 5.5 их наядыг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг. Үүнээс 3.6 их наяд нь нийслэл, дүүргийн төсөвт төвлөрдөг. Нийслэл, дүүргийн татварын албад өнгөрсөн онд үйл ажиллагаа нь “бүрэн хангалттай” гэж дүгнэгдсэн. Бид нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан газар зүйн байршил дээр суурилсан хөрөнгийн тооллогын бүртгэлийг 2025 онд хийсэн. Ингэснээр татварт огт хамрагдаагүй нуугдмал орлогуудыг илрүүлсэн.

Зөвхөн Богд уулыг тойрсон 3300 аж ахуйн нэгж, хуулийн этгээд, иргэний 907 тэрбум төгрөгийн нуугдмал орлогыг илрүүлж, 6.3 тэрбум төгрөгийн татвар төлүүлсэн. Татварын албадын үйл ажиллагаа “сайн” үнэлэгдсэн учраас шагнагдсан гэж ойлгож байна” гэх тайлбар өглөө. 

Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Mangaa 1 өдрийн өмнө
Тийм бхаа Жавхлан гэнэт сахиусан тэнгэр болоод явциймаа
2 1 өдрийн өмнө
Нуугдсан орлого гэнэ үү? Иргэд орлогоо нуух нь зүй ёсны асуудал. Татвар төлөх үндсэн зөв хөшүүрэг байх ёстой. Төлөөд ямар өгөөж тэдэнд байгаа юм?
Дорж 1 өдрийн өмнө
Татваргүй бүсэд туршлага судлаад ирлээ гэнэ, хэхэ
уншигч 8 цагийн өмнө
уг нь ингэж л эд нар ажиллах үүрэгтэй, үүнийхээ төлөө тангараг өргөсөн, улс цалин олгодог, гэхдээ эдгээр хүмүүс хувь хүнийхээ ухамсарын төвшинд татгалзах эрх нь бүрэн байсан
иргэн 7 цагийн өмнө
хулгай, авлига буруу гараар мөнгө угаадаг, өгдөг, авдаг төр, улс төр, хувийн бизнесийнхэн, иргэн ч ялгаагүй ашиг орлого олсон л бол түүнээсээ улсад нийслэлд татвар төлөх үүрэгтэй, гол нь мөнгө байсан ч хувийн ухамсар эрх ашгаа бодож албаар татвар төлөхгүй нуун дарагдуулдаг, мөн бохир мөнгөө өөр зүйлд эргэлдүүлж угаадаг, үл хөдлөх хөрөнгө болгодог, офшор болгодог гм олон арга замаар өнөөдрийг хүртэл 30 гаран жил явцгаасан, тэдний бохир мөнгө, татвар төлөхгүй байгааг илрүүлж төлүүлэх ёстой шүү, гадны татварын байгууллага бараг тагнуул цагдаагаас илүү нуугдмал хөрөнгийг илрүүлж хурааж татвар төлүүлдэг юм байна лээ, Монголын татварын байцаагч дарга нар бол хулгай авлигын мөнгийг авдаг.
Даваа 1 цагийн өмнө
Ажлаа муу хийснээс нуугдмал орлого байсан байна Харин арга хэмжээ авах байтал шагнадаг