Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх асуудлыг онцгойлон анхаарч ажиллаж байна

Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх асуудлыг онцгойлон анхаарч ажиллаж байна
Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа удирдах ажилтны цугларалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
 
Тус арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуяг оролцож, хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газраас үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх, тэр дундаа гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх асуудлыг онцгойлон анхаарч ажиллаж байна. Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлэх Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд 2025 оны арваннэгдүгээр сарын 04-ний өдөр байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын Их Хурал 2025 оны арванхоёрдугаар сард соёрхон батлаад байна.
 
“Монгол Улсын гамшгийн сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх” 100 сая ам.долларын төсөл хэрэгжсэнээр эрэн хайх, аврах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд ашиглагдах машин, механизм, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, нэн ялангуяа орон нутгийн удирдлага, иргэд, олон нийтийн гамшгаас хамгаалах чадавхыг сайжруулах ач холбогдолтой юм. Байгалийн гамшигт үзэгдэл, аюул, ослын тоо жил бүр нэмэгдэж байгаа хэдий ч Онцгой байдлын байгууллага гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үндсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж, өнгөрсөн онд өмнөө тавьсан зорилтоо хангалттай биелүүлж, үйл ажиллагаагаа 94.1 хувь буюу “А” үнэлгээтэй дүгнэгдсэн байна” гэлээ.
4dccdcc8e9ea43ab9341c5007fef081c
 Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг, Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг дээшлүүлэх тэргүүлэх зорилтын хэрэгжилтийг хангаж, аймгийн хэмжээнд гамшиг, ослын тохиолдол, байгаль орчин, айл өрх, нийгэм эдийн засагт учрах гамшгийн хор хохирлыг өмнөх онтой харьцуулбал 54 хувиар бууруулсан Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, 38 хувиар бууруулсан Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт тус тус “Талархал” илэрхийлж, нийт удирдлагуудад ажлын амжилт хүсэв.
825f0f1533de4e60819e8d2ae3121a70

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.