Түрээсэлсэн автомашинаа бусдад зарсан хэрэг Ховд аймагт гарчээ

Түрээсэлсэн автомашинаа бусдад зарсан хэрэг Ховд аймагт гарчээ
"Тоёота ланд 200 маркийн тээврийн хэрэгслээ түрээслэхээр өгсөн ч орон нутагт аваачаад зарсан байна” гэх гомдол мэдээлэл  цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр бүртгэгджээ.
 
Иргэн Б нь энэ оны 01 дүгээр сарын 08-ны өдөр түрээслэх зорилгоор авсан бусдын тээврийн хэрэгслийг Ховд аймаг руу унаж очин, бусдад худалдсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдож, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
 
Иймд иргэд Та бүхэн өөрийн өмч хөрөнгийг бусдад шилжүүлэхдээ энэ төрлийн гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
13ac39eb29564e6f912342990a79d574

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.