Нислэгийн тасалбараа цахимаар захиалаад 4.2 сая төгрөгөө залилуулжээ
“Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 13-ны өдөр бүртгэгджээ.
Тодруулбал, хоёр иргэн “Онгоцны тасалбар зарна” гэх хуурамч зар мэдээллийн дагуу холбогдож, үл таних этгээдийн данс руу 4.255.100 төгрөг шилжүүлж, залилуулсан байна.
Цахим орчинд иргэдийн хэрэгцээнд тулгуурлан хямд үнээр онгоцны тасалбар, аяллын багц, бараа бүтээгдэхүүн зэргийг санал болгосон хуурамч зар мэдээлэл нийтэлж, бусдыг хохироох тохиолдол цөөнгүй байна. Өнгөрөгч 2025 онд залилах гэмт хэрэг нийт 16.906 бүртгэгдсэнээс бараа, үйлчилгээ захиалж хохирсон 5.214 хэрэг бүртгэгджээ.
Иймд иргэд та бүхэн цахимаар үйлчилгээ авах, бараа захиалахдаа албан ёсны байгууллага мөн эсэхийг нягталж, залилангийн шинжтэй байж болзошгүй тохиолдлыг цаг алдалгүй цагдаагийн байгууллагад мэдээлж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ЦЕГ-аас анхааруулав.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.