Э.Бат-Амгалан: Хотын дарга хийхгүй, хариуцсан салбартаа анхаарна
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгаланг хотын дарга болно гэх мэдээлэл даваа гарагаас эхлэн гарч эхэлсэн. Энэ талаар түүнээс тодрууллаа.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан:
-Даваа гарагаас эхлээд цахим орчинд худал мэдээлэл тарлаа. Надад ямар нэг байдлаар хотын дарга болох санаа байхгүй. Энэ тухай мэдээллийг нийгэмд түгээсэн хүмүүст хандаж буруу, ташаа мэдээлэл түгээхээ зогсоохыг сануулж байна.
Би Засгийн газрын гишүүнээр ажиллаж байгаа, барилга хот байгуулалтын салбарт хийх ажил их байна. 2016 оноос хойш арван жилийн хугацаанд барилгын хуульд өөрчлөлт оруулаагүй байна. Иймээс шинэчилсэн найруулга өргөн барихаар бэлдэж байна.
Манай яамнаас таван чухал хуулийн төсөл өргөн барихаар бэлдээд байна. Тухайлбал, Газрын тухай багц хуулийн төсөл өргөн барихаар бэлдэж байна. Ерөнхий сайд манай яамд чиглэл өгсөн. Улсын хэмжээнд 150 мянга, нийслэлд 80 мянган айлыг орон сууцжуулах үндэсний хөтөлбөр зарласан. Таван хуулийн нэг нь анхдагч хууль Орон сууцжуулалтын хуулийг өргөн барихаар бэлдэж байна. Энэ хуулийг өргөн барьснаар зорилтот бүлгээ орон сууцтай болгох боломж бүрдэнэ гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.