Хилчид төөрсөн иргэнийг эсэн мэнд олжээ

Хилчид төөрсөн иргэнийг эсэн мэнд олжээ

Говь-Алтай аймгийн Бугат сумын Биж багийн иргэн Л.У нь мал хариулахаар гараад эргэж ирээгүй талаар ар гэрийнхэн нь 2026 оны нэгдүгээр сарын 14-ний 19.25 цагт Хилийн цэргийн дугаар салбарт мэдэгджээ. 

Уг мэдээллийн дагуу Хилийн цэргийн 0130, 0214 дүгээр ангийн хилчид болон орон нутгийн иргэд оролцсон нийт дөрвөн автомашин 21 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг дөрвөн цагийн турш эрэн хайх ажиллагааг явуулжээ. Ингээд төөрсөн иргэнийг нутгийн гүнээс эсэн мэнд олж анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлэн ар гэрт нь хүлээлгэн өгчээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.