О.Цогтгэрэл: 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилдаа тавдугаар сараас эхлэн төвлөрч ажиллана

О.Цогтгэрэл: 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилдаа тавдугаар сараас эхлэн төвлөрч ажиллана

Ардчилсан Намаас Улс төрийн зөвлөлийн хурлаас гарсан шийдвэр, намын дотоод зохион байгуулалттай холбоотой асуудлаар Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл мэдээлэл өгөв. 

Ардчилсан намын О.Цогтгэрэл:

Дээд шүүх энэ сарын есний өдөр Ардчилсан намын дүрмийг бүртгэгдсэн. Намын дүрэм дээд шүүхэд бүртгэгдсэнтэй холбоотой дотооддоо хийх маш олон ажлууд бий. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын улс төрийн зөвлөл өчигдөр хуралдаж зохион байгуулалтын асуудал, дүрмийн бүртгэл хэрэгжүүлэх зэргийг ярилцаж, шийдвэр гаргасан.  Бид дүрмээ Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нь манай намын том шинэчлэлтийн боломж гэж үзэж байгаа.

Ингэснээр Ардчилсан нам дотоод шинэчлэлийн ажил эхэлж байна. Бүртгэгдсэнээр ажил дуусаж байгаа биш шинэчлэлийн ажил эхэлж байна. Ардчилсан нам анхан шатнаасаа бүрэн дүүрэн өөрчлөлт хийхээр болж байгаа. Аймаг, сум, дүүрэг, баг хорооноос нийслэл, үндэсний бодлогын хороо, улс төрийн зөвлөлийн түвшинд 100 хувь өөрчлөлт, дотоод шинэчлэлтийн ажлыг эхлүүлнэ.

Цагалбарыг тодорхой яривал 2-р сарын 1-ээс 3 сарын 10-ны хооронд нийт гишүүдийнхээ шинэчилсэн бүртгэлийг дахин явуулна. 3-р сарын 10-аас 4-р сарын 1-ний хооронд дотоод сонгуулиа хийнэ. Харин 4-р сарын 7,8-ны өдрүүдэд Ардчилсан намын их хурлыг дахин хуралдуулж бүтцийг батламжлах ажлыг хийж, их хурлаас гарч ирсэн үндэсний бодлогын хороо албажуулж ерөнхий нарийн бичгийн даргаа томилох, улс төрийн зөвлөлөө томилох, бодлогын зөвлөлүүдэд хуваагдах ажлыг хийнэ. 5-р сарын 1 гэхэд дотоод шинэчлэлийн ажлууд хийгдэж, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил зэрэгт төвлөрч ажиллана. 

Ардчилсан нам гишүүдээ шинэчлэн бүртгэж, бүгдэд “Ардчиллын Гэрэгэ” олгоно. Энэ тэдний цахим нам болох эхний алхам. 

Засгийн газрыг огцруулах албан бичгийг хаврын чуулганаар хэлэлцэнэ. Засгийн газрыг огцруулах албан бичигт 32-оос ч их гишүүн гарын үсэг зурсан. Харин огцруулахын тулд УИХ-ын 64 гишүүн дэмжих ёстой. Шаардлага хэвээрээ байгаа гэв. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

АРД 2 цагийн өмнө
ХУЛГАЙ НЬ ГАЙГҮЙ Л ХҮНИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШҮҮЛЭЭРЭЙ. ХЭРЭВ ТИЙМ ХҮН БАЙВАЛ. БАЙХГҮЙ БОЛ Ч ОДОО ЯАХАВ. ГАЗРЫН ГАВААС УХАЖ ГАРГАЛТАЙ НЬ БИШ.