“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо

“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо

Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлаг, “Хүмүүн бичиг” сониноос уламжлал ёсоор зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн-2025“ олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо.  

Уран зургийн галерейд болсон шагнал гардуулах ёслол, шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцож, уралдааны ангилал бүрт тэргүүн байр эзэлсэн эрхмүүдэд шагналыг нь  гардуулан баяр хүргэж, амжилт хүсэн ерөөлөө. 

Тэр бээр, монгол бичиг бол монгол туургатны эв нэгдлийн бэлгэдэл, эрдэм соёлын их өв сан, тусгаар тогтнол, төрт ёсны эрхэм гэрч, мянган жилийн түүхтэй оюуны түлхүүр, хүн төрөлхтний оюуны соёлын гайхамшигт өв гэдгийг тодотголоо.  

Монгол бичиг соёлыг судлан, хадгалан хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа зохион байгуулагчид болон нийт оролцогчдод талархал илэрхийллээ.  

611859214 1436621251222394 3882423145462960139 n 1024x683“Монголын сайхан бичигтэн-2025“ олон улсын уралдаанд Говьсүмбэр, Баян-Өлгий, Өвөрхангайгаас бусад аймаг, нийслэлийн дүүргүүд болон АНУ, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсаас нийт 1,100 гаруй оролцогч бүтээлээ ирүүлсэн байна.  

Уралдаанд Хөвсгөл, Увс, Баянхонгор аймгаас хамгийн олон хүн оролцсон бөгөөд  АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган бичвэрээ ирүүлжээ.  

Оролцогчдын хамгийн ахмад нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэн, 74 настай Т.Данаажав, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэн Б.Ням-Очир бол хамгийн бяцхан нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Нутгийн аваргууд” сургуулийн 1-ийн “А” ангийн сурагч, 6 настай Д.Амина байлаа.  

Монголын уран зургийн галерей “Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдаанд ирүүлсэн  бүтээлүүдийг 2026 оны 01 дүгээр сарын 18-ныг дуустал нийтэд толилуулна.

597744909 2595308054178651 4367424904222738459 n 1024x683
“МОНГОЛЫН САЙХАН БИЧИГТЭН-2025” ОЛОН УЛСЫН УРАЛДААНЫ ДҮН 

Насанд хүрэгчдийн ангилал: 

  1. Э.Бямбасүрэн “Болорсофт” компанийн ажилтан, дата бэлтгэгч,  
  2. Н.Отгонсүрэн МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын 4 дүгээр түвшний оюутан,  
  3. Ж.Ариунзул  МУИС-ийн сэтгэл судлалын 1 дүгээр түвшний оюутан, 
  4. Б.Билгүүнсаран Архангай аймгийн МУБИС-ийн Монгол хэл бичиг, уран зохиол багш /МХБУЗБ/-ийн 3 дугаар түвшний оюутан,  
  5. Ж.Энхжаргал  “UB лаборатори” эмнэлгийн ажилтан, 

Мэргэжлийн багш нарын ангилал: 

  1. Б.Цэрэндэжид Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр сургуулийн багш, 
  2. Н.Цолмон Дархан-Уул аймгийн 16 дугаар сургуулийн багш, 
  3. Э.Ганцэцэг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар сургуулийн  багш,  
  4. Б.Долгормаа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” сургуулийн багш,  
  5. Б.Уранбилэг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр сургуулийн багш,   

“Монгол туургатны болон бусад гадаад улсын иргэд, монгол бичигтнүүд” ангилал: 

  1. Алтансан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хорчин нутгийн Шар мөрний уран бичээч, 
  2. Булгутова Арюна  ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотын иргэн, уран бичээч,  
  3. А.Мэргэнбат БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Урадын өмнөд хошууны уран бичээч, 
  4. Б.Хасчимэг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанхад хотын Баарин баруун хошууны уран бичээч,  
  5. Ц.Оюунбилэг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Алшаа зүүн хошууны уран бичээч, 

Уран бичлэгийн ангилал:  

  1. Д.Оюун-Эрдэнэ Нийслэлийн БЗД-ийн 14 дүгээр сургуулийн багш, 
  2. Л.Ишдорж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Сод-Эрдэм” сургуулийн багш, 
  3. А.Оч  БГД-ийн 38-р сургуулийн 7-гийн “2 ангийн сурагч,  
  4. П.Саранбилэг МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн магистрант, 
  5. Г.Ганзориг  Өмнөговь аймаг дахь Урчуудын эвлэлийн салбарын гишүүн, уран бичээч,  

Сайхан бичигтэн анги:  

  1. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Гурван-Эрдэнэ сургуулийн багш Д.Жаргалмаагийн бэлтгэсэн 9-ийн “Б” анги,  
  2. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” сургуулийн багш Б.Анхбаярын бэлтгэсэн 9ийн “В” анги, 
  3. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” сургуулийн багш Н.Батцэцэгийн бэлтгэсэн 9-ийн “Г” анги,  
  4. Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны сургуулийн багш Б.Маналсүрэнгийн бэлтгэсэн 10-ын “А” анги,  
  5. Хөвсгөл аймгийн “Сод-Эрдэм” сургуулийн багш Даваадуламын бэлтгэсэн 12-ын “А” анги,  

Бичвэрийн бус бүтээлийн ангилал: 

  1. Ж.Гэрэлмаа Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр сургуулийн багш,  
  2. Б.Бямбасүрэн Завхан аймгийн Улиастай сумын “Чандмань-Эрдэнэ” сургуулийн багш, 
  3. Б.Уянгацэцэг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” сургуулийн 8-ын “А” ангийн сурагч, 
  4. С.Баярмөнх МУБИС-ийн МХБУЗБ-ийн 4 дүгээр түвшний оюутан,  
  5. Б.Ундрах Завхан аймгийн Сантмаргаз сумын багш,  

1-7 дугаар ангийн сурагчид: 

  1. Р.Даваасүрэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” сургуулийн  6-гийн “Г” ангийн сурагч,  
  2. Э.Маргадмаа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” сургуулийн 7-гийн “Г” ангийн сурагч,  
  3. Б.Ариунбаатар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” сургуулийн  3-ын “Д” ангийн сурагч,  
  4. Б.Баяржаргал Увс аймгийн Наранбулаг сумын 7-гийн “Б” ангийн сурагч,  
  5. Х.Сарнай Нийслэлийн БЗД-ийн “Бага тэнгэр” сургуулийн 7-гийн “С” ангийн сурагч,  

8-11 дүгээр ангийн сурагчид: 

  1. Б.Алимансаран Нийслэлийн ХУД-ийн 115 дугаар сургуулийн 11-ийн “А” ангийн сурагч, 
  2. Х.Амин-Эрдэнэ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” сургуулийн 9-ийн “В” ангийн сурагч,  
  3. Д.Золзаяа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” сургуулийн 11-ийн “А” ангийн сурагч,  
  4. Д.Цолмон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын сургуулийн “Титэм” сургуулийн 11-ийн “Г” ангийн сурагч,  
  5. Г.Цолмон Хөвсгөл аймгийн Ихул сумын сургуулийн 10-ын “Б” ангийн сурагч,  

12 дугаар ангийн сурагчдын ангилал: 

  1. А.Намуунзул Ховд аймгийн Жаргалант сумын “Цаст-Алтай” сургуулийн  12-ын “Г” ангийн сурагч,  
  2. А.Хүслэн Нийслэлийн ЧД-ийн 23 дугаар сургуулийн 12-ын “Д” ангийн сурагч,  
  3. С.Аюуш Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” сургуулийн 12-ын “А” ангийн сурагч,  
  4. М.Маргад-Эрдэнэ Хэнтий аймгийн Бэрх тосгоны “Бэрх” олон улсын сургуулийн 12-ын “Б” ангийн сурагч,  
  5. Б.Намуунзаяа Дархан-Уул аймгийн 16 дугаар сургуулийн 12-ын “В” ангийн сурагч,  

Нэрэмжит шагнал: 

  1. “Ш.Лувсанвандан сан”-гийн нэрэмжит шагналтан- Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын багш Г.Мөнгөнзулын бэлтгэсэн 11-ийн “А” анги,  
  2. Ахмад дипломатч Г.Луузаны нэрэмжит шагналтан  Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр сургуулийн 12-ын “Ж” ангийн сурагч А.Хонгорзул, 
  3. Ахмад дипломатч Ч.Намчины нэрэмжит шагналтан  Баянхонгор аймгийн Богд сумын 12-ын “А” ангийн сурагч Н.Пүрэвсүрэн, 
  4.  МУГЖР.Анхнямын нэрэмжит шагналтан  Нийслэлийн ХУД-ийн 34 дүгээр сургуулийн багш Г.Даваанасаны бэлтгэсэн 11-ийн “Г” анги, 
  5.  “Монгол дуу, дүрс сан” ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Баясгалангийн нэрэмжит шагналтан-АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган,
  6.  Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягийн нэрэмжит шагналтан-Нийслэлийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн багш Б.Болорсайханы бэлтгэсэн 8-ын“Г” анги 

611001763 1186871226489133 735847999854979234 n 1024x683615775640 901529109001214 7037696030094817095 n 1024x683611693063 1308402651055577 5318102675618978194 n 1024x683614707897 871337195648871 8238922100442245731 n 1024x683614785920 1157311966473998 5911660232609689954 n 1024x683

612957560 893285243097995 3907954063331141800 n 1024x659611766904 898050045917426 1337026033060912309 n 1024x683614712682 1780310009324024 3619880326637742021 n 1024x683611816991 2101918707240786 3616941078700743799 n 1024x450614633056 1604840793852412 5105666452502095250 n 1024x683598798360 1958275508068461 891059851855935358 n 1024x683610955832 731873223330323 112168813971469540 n 1024x683614282258 1105031671648391 6404011648675789840 n 1024x683610976383 1373204854046139 7547374501847387816 n 1024x683611626612 1210348437298550 2961169676466038569 n 1024x683598646601 873378081951955 5554753637230118861 n 1024x565

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.