20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарна
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Нийт нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -31...-36 градус хүйтэн, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -25...-30 градус, Алтайн өвөр говиор -11...-16 градус, бусад нутгаар -19...-24 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. -22...-24 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. -25...-27 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. -27...-29 градус хүйтэн байна.
Гэрэл зургийг Б.Баяр /албан ёсны зөвшөөрөлтэй/
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.