Увс аймагт туулах чадвар сайтай автомашин, ковшийг хүлээлгэн өгчээ
Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга хэмжээний хүрээнд өвөлжилт хүндэрч болзошгүй аймаг, сумдад туулах чадвар сайтай автомашин, техник хэрэгслийг олгож байна.
Энэ хүрээнд өнөөдөр /2025.01.16/ Увс аймгийн ЗДТГ болон Онцгой байдлын газарт автомашин, ковшийг хүлээлгэн өгчээ.
Өвөлжилт, хаваржилтын хүндрэлээс үүсэж болох эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хүндрэл багатай даван туулах арга хэмжээний хүрээнд өнгөрөгч 2025 оны 12 дугаар сард аймаг, сумдын Эрүүл мэндийн төв, ЗДТГ, Онцгой байдлын байгууллагын салбар нэгжүүдэд улсын нөөцөөс шаардлагатай техникийн тусламж үзүүлэхээр болсон билээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.