Киришима Б.Лхагвасүрэн башёг тэргүүлж байна

Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башёгийн найм дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна. 

4ef8e35d2181483f95c9f076ce2d4a98

Эл өдрийн барилдааны гол онцлог бол Японы эзэн хаан Нарүхито, хатан хаан Масако, гүнж Айко нарын хамт сумо бөхийн өргөөнд хүрэлцэн ирж барилдаан үзсэн явдал байлаа. Эзэн хаан өөрийн биеэр ирж барилдаан үзэж байхад Ёкозүна цолтон унахгүйг хичээн барилддаг уламжлалтай ба давах магадлал нь 85 хувь буюу түүнээс дээш байдаг статистик бий. Харамсалтай нь хацү башёгийн найм дахь өдөр Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн, Оносато нарын аваргууд өвдөг шороодлоо. Харин секивакэ Киришима Б.Лхагвасүрэн олны анхаарлыг өөр дээрээ татаж буй шинэхэн озеки Аонишикиг давж үзэгчдийг огшоолоо. 

077bf9b4f1b942e7beef6b51db46269a

Найман өдрийн дараах байдлаар секивакэ Киришима Б.Лхагвасүрэн, маэгаширагийн 12-т эрэмбэлэгдэж буй Аби нарын бөхчүүдийн долоон даваа, нэг унаатайгаар башёг тэргүүлж байгаа бол тэдний араас Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн, Оносато нарын найман бөх зургаан даваа, хоёр унаатайгаар нэхэж байна. 

Башёг тэргүүлэгчид /найм дахь өдөр/
Башёг тэргүүлэгчид /найм дахь өдөр/

Хацү башёгийн найм дахь өдөр дээд зиндаанд хүч үзсэн монгол бөхчүүдийн даваа, унаа буюу барилдааны үр дүнгийн мэдээлэл:

Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн /6-2/ - Маэгашира /4/ Дайейшо /2-6/
Секивакэ Киришима Б.Лхагвасүрэн /7-1/ - Озэки Аонишики /6-1/ 
Маэгашира /5/ Тамаваши Б.Мөнх-Оргил /2-6/ - Маэгашира /7/ Фүжинокава /6-2/
Маэгашира /7/ Оошёоүма П.Дэлгэрбаяр /5-3/ - Маэгашира /4/ Атамифүжи /6-2/
Маэгашира /6/ Онокацү Б.Чойжилсүрэн /3-5/ - Маэгашира /8/ Кинбозан /3-5/ 
Маэгашира /11/ Чиёошома Г.Мөнхсайхан /3-5/ - Маэгашира /17/ Хацуяама /0-8/
Маэгашира /17/ Асахакүрюү Р.Жамъянтогтох /5-3/ - Маэгашира /14/ Шиши /6-2/

Жич: Тухайн барилдаанд давсан бөхчүүдийг нэрийг тодруулан тэмдэглэсэн болно

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.