Салсан найз бүсгүйнхээ нүцгэн гэрэл зургийг цахим орчинд байршуулсан этгээдийг шалгаж байна

Салсан найз бүсгүйнхээ нүцгэн гэрэл зургийг цахим орчинд байршуулсан этгээдийг шалгаж байна

“Салсан найз залуу миний нүцгэн зургуудыг цахим орчинд байршуулж, нэр хүндэд халдсан” гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 13-ны өдөр бүртгэгджээ.

Цагдаагийн байгууллагаас хүний хувийн, эмзэг мэдээллийг цахим сүлжээнд байршуулсан иргэн Б-ийн үйлдлийг шалгаж байна.

Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр бусдад үзүүлсэн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйлд заасны дагуу хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай байдаг.

Харин хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулдаг байна.

Цагдаагийн байгууллагаас 2022-2025 оны хугацаанд "Хүний эмзэг мэдээллийг задруулсан”нийт 31 хэрэг бүртгэгдэж, 18 хүнд нийт 33 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.