Өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан гурван тохиолдол бүртгэгджээ
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй гурван дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 17-оос 01 дүгээр сарын 19-ний өдрүүдэд Орхон аймаг, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Хүн осгосон байдалтай нас барсан байна” гэх хоёр дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна. Урьдчилсан байдлаар 52-56 насны иргэд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ биеэ авч явах чадваргүй болсны улмаас гадаа гудамжинд осгож амь насаа алдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Харин осгосон байдалтай олдсон иргэний хувьд иргэн Д нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ биеэ авч явах чадваргүй болж осгосны улмаас хөлийн тавхай хэсэг хөлдсөн ГССҮТ-д эмчилгээ хийлгэж байна.
Осголт хөлдөлтийн улмаас хүн эрүүл мэндээрээ хохирохоос гадна насан туршийн хөдөлмөрийн чадвараа алдах цаашлаад амь насаа алдах эрсдэлтэй тул иргэд та бүхэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.