Эрдэнэт үйлдвэр хиймэл оюунд суурилсан худалдан авалтын цахим системүүдийг нэвтрүүллээ

Эрдэнэт үйлдвэр хиймэл оюунд суурилсан худалдан авалтын цахим системүүдийг нэвтрүүллээ

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь хиймэл оюунд суурилсан худалдан авалтын TenderEval, байгууллагын нөөц төлөвлөлтийн ERP цахим системүүдийг нэвтрүүллээ

Байгууллагын нөөц төлөвлөлтийн ERP системийг дотоодын нөөц бололцоогоор хөгжүүлж нэвтрүүлэх төслийн үр дүнд Худалдан авалт, хүний нөөц, баримт бичиг, гэрээ, цаг бүртгэл, чанарын хяналтын модулиуд 100 хувь бүрэн нэвтэрч, Санхүү, агуулах, цалин, ХАБЭА-ын хөгжүүлэлтүүд 30-80 хувийн гүйцэтгэлтэй, Системийн интеграци амжилттай хийгдэж, олон төрлийн дотоод, гадаад системүүдтэй холбогдсон бөгөөд Худалдан авалт, Хүний нөөц зэрэг үндсэн үйл ажиллагааны процессууд бүрэн автоматжсан.

Худалдан авалтын үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, ил тод байдлыг хангах, хүний хүчин зүйлээс үүдэлтэй алдааг бууруулах, авлига, ашиг сонирхлоос ангид байх зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан тендерийн үнэлгээний системийг нэвтрүүлэх судалгааны ажлыг 2022 оны 8 дугаар сараас эхлүүлж 2024 онд туршилтын байдлаар нэвтрүүлж, 2025 оны 07 сарын 07-ны өдрөөс үйл ажиллагаандаа бүрэн ашиглаж эхэлсэн.

TenderEval систем нь үйлдвэрийн газрын ERP системтэй нягт уялдан ажилладаг бөгөөд худалдан авах үйл ажиллагааны бүх процесс цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.