Эрдэнэт үйлдвэр баяжуулах үйлдвэрийн тээрмээ шинэчлэн, ашиглалтад хүлээн авлаа
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь өнгөрөн одож буй 2025 онд баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн 5-р тээрмийг шинэчлэн, ашиглалтад хүлээн авлаа
Нунтаглан баяжуулах хэсгийн 28 жил ажиллаж, бүрэн элэгдэлд орж, ашиглалтын хугацаа дууссан МШЦ-5.5х6.5 маркийн 5-р тээрмийг БНХАУ-ын CITIC компанийн тээрмээр шинэчиллээ. Энэ нь 2016 оноос авч хэрэгжүүлсэн техникийн шинэчлэлтийн бодлогын хүрээнд хүдэр боловсруулах хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлэхтэй уялдуулсан цогц ажлын нэг хэсэг юм.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2016 онд 32 сая тонн, 2022 онд 38 сая тонн, 2024 онд 40 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадлыг эзэмшсэн. Хүчин чадлын өсөлтийг хангаж, үйлдвэрлэлийн тоо хэмжээг бууруулахгүйгээр энэхүү шинэчлэлийн ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.