“АЛТАН БАМБАЙ–2025” АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ МЭДЛЭГ, АВХААЛЖ САМБААГААР ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН БАГ ТҮРҮҮЛЛЭЭ
Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан бамбай-2025” тэмцээн Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборт амжилттай болж өндөрлөлөө.
Энэ жилийн тэмцээн “Аюулгүй ажиллагаанд авхаалжтай хандацгаая” уриан дор зохион байгуулагдаж, үйлдвэрийн газрын бүх бүтцийн нэгжээс багууд идэвхтэй оролцов. Эхний шатнаас шалгарсан зургаан баг оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин, аваргын төлөө өрсөлдөж, хамгаалах хувцас хэрэгслийг зөв хэрэглэх чадвар, аюулыг таних, өндрийн бүс зүүх, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ хийх зэрэг дадлагажуулсан сорилуудаар хүч үзсэн.
Тэмцээний дүнгээр Дулааны цахилгаан станцын баг тэргүүлж, удаах байруудад Оёдлын цех, Ил уурхайн баг шалгарсан юм. Харин тусгай байрыг Засвар, механикийн завод, Баяжуулах үйлдвэр, Аж ахуй, үйлчилгээний цехийн багууд эзлэв.
Мөн энэ үеэр “Хамгаалах хувцас хэрэгслийн зөв хэрэглээ” сэдэвт видео контентын уралдааны шалгаруулалт болж, нийт 46 бүтээл ирүүлснээс Геологи, хайгуулын экспедицийн Геологич Э.Баярбат тэргүүлэв. Дэд байрт Тээвэр, ложистикийн төвийн Эрчим хүч механикийн хэсгийн ажилтан П.Ганзаяа, Т.Алтансувд нарын бүтээл шалгарч, гуравдугаар байрыг Цахилгаан цехийн ажилтан Б.Билгүүн, Б.Баярбат нарын хамтран хийсэн бүтээл эзэллээ.
"Алтан бамбай-2025" тэмцээний шилдгүүдийн шагналыг энэ сарын 12-ны өдөр болох "ХЭМАБ-2025" Бага хурлын үеэр гардуулах юм.
Зургийн цомог
×
1 / {{
article.get_gallery_count }}
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.