Харзны усанд ороод буцаж явсан дөрвөн хүн машинтайгаа голын мөсөнд цөмөрчээ
Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа живэх, осолдох тохиолдол гарсаар байна. Он гарсаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гол, нуурын мөс цөмөрч автомашинтай живсэн дөрвөн удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ.
Тухайлбал, Дархан-Уул аймаг, Дархан сум 1 дүгээр баг, “Хараа” голын гүүрний зүүн талд Харзны усанд ороод буцаж явсан дөрвөн хүн суудлын автомашинтайгаа “Хараа” голын мөсөнд цөмөрч, суусан тухай дуудлагыг 2026.01.18-ны өдрийн 18:51 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн “Toyota Prius 30” загварын суудлын автомашин мөсөнд цөмөрч, суусан байсныг ажиллаж татан гаргасан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.