ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх шатахууны нийлүүлэлтийг 2026 онд тасралтгүй, тогтвортой явуулахаар тохиролцов
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийн асуудлаар ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёвтай албан уулзалт хийжээ.
ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв 2026 онд Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүнийг тасралтгүй нийлүүлэхээ илэрхийлж, ОХУ-ын нутаг дэвсгэрт, Монгол Улсын хилтэй ойр бүсэд шатахууны агуулахыг түр хугацаанд түрээслэх, ОХУ-аас ачигдахаас эхлэн Монголд нийлүүлэх хүртэлх удирдлага, зохион байгуулалтын “эко систем” бий болгох боломжийг судалж, шийдвэр гаргахаар ярилцсан байна.
ОХУ дотооддоо шатахууны хомстолтой байгаа хэдий ч хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлж, бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлжээ. Нийлүүлэлтийн явцад өмнө нь гарч байсан хүндрэлийг давтахгүй байх, цаашдын төлөвлөлт, уялдаа холбоог онлайн хэлбэрээр тогтмол зохион байгуулахаар тохиролцов.
Зургийн цомог
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.