🔴 LIVE: Сумо бөхийн Хацү башё /10 дахь өдрийн барилдаан/
Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башёгийн 10 дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.

Есөн өдрийн дараах байдлаар дээд зиндаанд Секиваке Киришима Б.Лхагвасүрэн найман даваа, нэг унаатайгаар ганцаараа башёг тэргүүлж байгаа бол түүний араас зургаан бөх долоон даваа, нэг унаатайгаар нэхэж байна. Хацү башёгийн ес дэх өдрийн онцлох барилдаануудын тоймыг ЭНД дарж үзнэ үү.
Тэгвэл өнөөдөр буюу Хацү башёгийн 10 дахь өдөр дээд зиндаанд хүч үзэх монгол бөхчүүдийн оноолтыг танилцуулж байна.
Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн /6-3/ - Комүсүби Охо /4-5/
Секивакэ Киришима Б.Лхагвасүрэн /8-1/ - Озеки Котозакура /6-3/
Маэгашира /5/ Тамаваши Б.Мөнх-Оргил /3-6/ - Маэгашира /8/ Гонояама /3-6/
Маэгашира /7/ Оошёоүма П.Дэлгэрбаяр /5-4/ - Маэгашира /10/ Котошохо /6-3/
Маэгашира /6/ Онокацү Б.Чойжилсүрэн /3-6/ - Маэгашира /9/ Рога /3-6/
Маэгашира /11/ Чиёошома Г.Мөнхсайхан /3-6/ - Маэгашира /17/ Асахакүрюү Р.Жамъянтогтох /5-4/
Жич: Монгол бөхчүүдийн нэрийг тодруулан тэмдэглэсэн болно
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.