Засгийн газар: “ДЦС-4”-д гарсан гэмтэлд авах арга хэмжээний талаар хэлэлцэж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар,
- “Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулах, Засгийн газрын тогтоолын төсөл
- Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 27-р хуралдааны дүнгийн тухай
- Цахилгаан станцад гарсан осол, цахилгааны түр хязгаарлалтын талаар мэдээлэл
- “Ажил, амралтын цагийн зохицуулалтын тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачлан боловсруулсан “Иргэний нисэхийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
- УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн санаачлан боловсруулсан Төрийн болон албаны нууцын тухай хуульднэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт зэрэг асуудлыг хэлэлцэж байна.
Швейцарын Холбооны Улсын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 56 дугаар чуулга уулзалтад Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож байгаа тул өнөөдрийн хуралдааныг даргалахгүй. Харин түүнийг Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр орлож байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.