🔴Б.Чойжилсүрэн: Хүйтний эрч нэмэгдсэн энэ долоо хоногт цахилгааны хязгаарлалт үргэлжлэх магадлалтай

AI хөрвүүлсэн

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ДЦС-4-т гарсан осол, хариу авч хэрэгжүүлж буй шуурхай арга хэмжээний талаар мэдээлэл хийв.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

-ДЦС IV гарсан гэмтлийг өнөө өглөө 09:46 цагт залгасан. Үргэлжлүүлэн цахилгаан хязгаарлах магадлалтай. Гэхдээ аль болох хурдан арга хэмжээ авч, цахилгааныг хязгаарлахгүй байхыг хичээнэ. Цахилгааны хязгаарлалт нэг цагийн дараа гайгүй болно гэж бодож байна. Нэг хэрэглэгчийн цахилгааныг 2 цагаас илүү хугацаагаар хязгаарлахгүй. Эмнэлгүүдэд нөөц генератор бий. Нийтдээ 16 багц болгоод нэгээс хоёр цагийн хооронд хязгаарлалт хийж байгаа.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд 560 мегаватаар хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Гэсэн ч ачаалал нэмэгдээд байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Баян сум, Сэлэнгэ, Тосонцэнгэл сумдад цахилгаан станц барьж байна. Өргөс авсан юм шиг эрчим хүчний дутагдлаас гарна гэж байхгүй. Хүйтний эрч нэмэгдсэн энэ долоо хоногт цахилгааны хязгаарлалт үргэлжлэх магадлалтай. Монгол Улс 2027 оноос цахилгааны хязгаарлалтгүй болно.

Манай яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэх ийм хэрэг хийгээгүй байх гэж итгэж байна. Гэхдээ хуулийн байгууллага нь үнэн зөвөөр нь шийдэнэ гэж найдаж байна. Тендертэй холбоотойгоор над руу дайрч байгаа улс төржилт ихэсч байна гэв. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.