🔴Цагаан сарын битүүний өдрийг амралтын өдөр болголоо

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт “Ажил, амралтын цагийн зохицуулалтын тухай” Засгийн газрын тогтоолын талаар мэдээлэл өглөө. 
 
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:
 
-Өнөө жилийн Цагаан сарын битүүний өдөр мягмар гарагт тохиож байгаа. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар 2026 оны 02 дугаар сарын 17-ны ажлын өдрийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн бямба гарагт шилжүүлэх тогтоол гаргалаа. Энэ шийдвэрийг гаргахдаа ард иргэдийнхээ санал, амьдрал дээр гардаг бодит асуудлуудыг бодолцож үзсэн болно. Яг үнэндээ битүүний өдөр ажлын өдөр таарахаар иргэдэд багагүй хүндрэл учирдаг.
 
Ялангуяа сар шинийн золголтоо хөдөө аав ээж, ах дүүс дээрээ очиж хийх гэж байгаа хүмүүс хол замд цаг тулгаж оройтож гарах, яарч хурд хэтрүүлэх зэрэг байдлаас болоод аваар осол гарах эрсдэл нэмэгддэг. Нөгөө талаар цагаан сарын идээ будаагаа засах, бэлтгэл хангах, битүүлэх ёстой ажил төрөл нь давхцах нь багагүй хүндрэл учруулдаг учраас ИРГЭДЭЭ БОДСОН, АМЬДРАЛД НИЙЦСЭН ЗӨВ ЗОХИЦУУЛАЛТ хийж ийм шийдвэр гаргалаа гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.